Beren steel LLC

Компаний тухай

Бэрэн стийл ХХК нь жилдээ 350.000 тн ган төмөр бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Тус үйлдвэр нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутат Чойрын Эдийн засгийн чөлөөд бүсэд буюу Улаанбаатар хотоос 240 км-т эрчим хүч, зам харилцаа, харилцаа холбоо зэрэг дэд бүтэц харьцангүй сайн хөгжсөн бүсэд байршилтай.

Ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр маань нийтдээ 90.17 га газрыг хамарч байна. Үүнээс барилга байгууламж 40.5 га, агуулах, талбай 19.1 га, үйлдвэрийн бүсийн замын эзлэх талбай 13.34, ногоон байгууламж 18.03 га талбайг эзлэж байна.

Манай цогцолбор үйлдвэр нь бүтцийн хувьд 350 м3 багтаамжтай домен зуух, жилдээ 400,000 тн кокс үйлдвэрлэх коксын үйлдвэр, жилдээ 700,000 тн төмөр боловсруулах агломератжуулах үйлдвэр, жилдээ 100,000 тн ган хайлах болон цувих үйлдвэр, мөн шохойн чулуу болон түүхий эдийг боловсруулах үйлдвэр болон хүчинтөрөгч үйлдвэрлэх байгууламж, ажилчдын иж бүрэн хотхон, ногоон байгууламж зэргээс бүрдэнэ. 

Phone

976-70071888

Email

beren@mongol.net

Web

www.beren.mn

address

Khan-Uul district, Chinggis avenue, Beren tower Head office #50, Ulaanbaatar, Mongolia P.O.Box – 36-278