Beren constructioin and automaion LLC

Үйл ажиллагааны үндсэн чиглэл

“Бэрэн констракшн энд автомэшн” ХХК нь анх  2000 онд  Электроник, автоматжуулалт, электрон хэмжүүрийн угсралт, тоноглол, засвар, нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан.  Байгуулагдсан анхны жилүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд, Ханги, Өмнөговь аймгийн Гашуун сухайт, Дорнод аймгийн Бичигт, Сүхбаатар аймгийн Ульхан Майхан, Увс аймгийн Тэс боомт зэрэг хилийн боомтуудад хүнд даацын электрон жингүүдийг суурилуулах ажил,  мөн Шарын гол, Багануурын нүүрсний уурхай, ТЭЦ-4, Дархан, Эрдэнэт хотуудын ДЦС-ын вагон жингийн ажлуудыг амжилттай гүйцэтгэсэн бөгөөд энэ чиглэлдээ Монгол улсын тэргүүлэх компаниудын нэг болж чадсан юм.

Тус компани нь 2006 оноос эхлэн үйлдвэрлэлийн барилга байгууламж барихад хүч сорин үйл ажиллагаагаа өргөжүүлж ирлээ. Тухайлбал Архангай аймгийн Түвшрүүлэх сумын нутагт “Төмрийн хүдрийн баяжмалын үйлдвэрийн барилга байгууламж”, Эрдэнэт хотод  “Шууд ангижруулсан төмрийн  үйлдвэр”-ийн барилгыг барьсан.

Цаашид иргэний барилгын салбарт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж 2007 оноос ажлаа эхэлсэн. Энэ хугацаанд  ХУД-ийн 1-р хорооны нутаг дэвсгэрт 114 айлын орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэж ашиглалтад оруулсан.

Бид Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн төвийн газрыг дахин төлөвлөлтөнд хамруулж,  нэгдсэн инженерийн шугам сүлжээ, усны толь, ногоон байгууламж бүхий дэлхийн жишигт хүрсэн орчин үеийн тохилог орон сууцны хорооллыг бий болгон гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллах зорилт тавин ажиллаж  байна.

Дээрх төслийн хүрээнд 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдөр  НХОГ-аас зарласан  Сүхбаатар дүүргийн 11-р хороонд баригдах Айл өрхийг түр суурьшуулах  300 айлын орон сууцны  барилга байгууламжийн угсралтын ажил хийх тендерт шалгарч, тус сэлгээ орон сууцны 15 давхар 2 орон сууцны  барилга угсралтын ажлыг эхлүүлсэн бөгөөд төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад оруулж хүлээлгэн өгсөн.

Хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл:

 

  • Гэр хорооллыг орон сууцжуулах 10000 айлын орон сууцны барилгын төсөл: БНХАУ-ын Засгийн газраас Монгол улсад олгох хөнгөлөлттэй зээл 300.0 сая ам.доллараас орон сууцны барилгын зориулалтаар 117 сая ам.долларын төслийг Улаанбаатар хотод 7-р хороолол байгуулах, 10000 айлын орон сууцны барилгын бүтээн байгуулалтад зарцуулахаар Засгийн газраас шийдвэрлэсний дагуу ЗТБХБЯамнаас олон улсын нээлттэй тендер зарласан. Уг тендерт Бээжин констракшн барилгын групп ялж, уг төслийг хэрэгжүүлэх эрхийг авсан. Төсөл нь Бэрэн групп-н эзэмшдэг газар дээр хэрэгжих болсон тул Бэрэн групп ба Бээжин констракшн барилгын группын хооронд хамтын ажиллагааны гэрээний үндсэн дээр хамтарсан компани байгуулан ажиллахаар болсон. Мөн ЗТБХБЯ , Улаанбаатар хотын захирагчийн алба, Бэрэн группын хооронд захиалагчийн эрх шилжүүлэх болон газар хамтран ашиглах зэрэг уг төсөлтэй холбоотой хамтын ажиллагааны  эрхзүйн үндэслэл болсон гэрээнүүд зурагдсан болно.  Хамтарсан компани нь энэхүү 117 сая ам.долларын зээлээр баригдах  орон сууцны барилгын төслийг хамтран хэрэгжүүлээд зогсохгүй цаашид орон сууцаа борлуулан зээл, зээлийн хүүгээ төлж, мөнгөө олон дахин эргүүлэн ашиглах таатай боломж бүрдэж байгаа юм.
  • Бид энэхүү төслийн хүрээнд эхний ээлжийн 36 барилга буюу 2592 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг 2012 онд эхлүүлсэн ба уг төсөл маань амжилттай хэрэгжиж байна
  • Мөн БЗД-ийн 14-р хорооны нутаг дэвсгэрт 12000м2 газарт барилгажуулах тендерт шалгарч эрх авснаас 8841 м2 талбай бүхий газрыг чөлөөлж 672 айлын орон сууцны барилгын  F1, F2, F3, F4 блокийн  барилгын ажлыг эхлэн гүйцэтгэж байна. Үүнээс 480 айлын буюу F1, F2 блокын барилгыг ашиглалтад  оруулсан ба  өнөөдрийн байдлаар F3 блокын барилга угсралтын ажил явагдаж байна.

 

Эрхэм зорилго

Монгол улсын барилгын зах зээлд шинэ технологи, менежмент нэвтрүүлэн, хот байгуулалт, төлөвлөлтийн бодлогыг амьдралд  бодитоор хэрэгжүүлж, салбартаа тэргүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын компани байна. 

Шагнал урамшуулал

Монгол Улсын Засгийн газраас “Гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд манай хамт олныг манлайлан  оролцож, Нийслэл хотыг хөгжүүлэх, иргэд ая тухтай эрүүл орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх бүтээн байгуулалтын их үйлсийг амжилттай хэрэгжүүлэх энэхүү эрхэм зорилтоо биелүүлнэ  гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн 2008 оны 5-р сарын 8-ны өдөр ЗАСГИЙН ГАЗРЫН ИТГЭМЖЛЭЛ-ийг Монгол улсын Ерөнхий сайд хүндэтгэлтэйгээр гардуулан өгсөн болно. 

phone

976-70071888

Email

beren@mongol.net

Web

www.beren.mn

address

Khan-Uul district, Chinggis avenue, Beren tower Head office #50, Ulaanbaatar, Mongolia P.O.Box – 36- 278